ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ : Ану хатан

Ану хатан

Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошогт (1644-1697) хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй тэмцэгч байсан бөгөөд түүний хамгийн итгэлт хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлаж явсан, түүх домгийн эзэн болсон Ану хатан билээ. 1671 оны үед Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, дүү Галдан түүний орыг авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Ану хатны эцэг-Хошуудын Очирт сэцэн ханы хүү Галдмаабаатар (1635-1667) Ойрадын баатар эр аж. Ану хатнаас хүү Сэвдэнбалжир, охин Юнчихай, Бум нар төрсөн. Далай лам Галданд “Бошогт” цол өргөжилсөн тул Галдан Бошогт хаан хэмээн олноо алдаршжээ. Зарим эх сурвалжаас үзвэл Галдан Бошогт, Ану хоёр багадаа нэг дор өсч бие биенээ мэддэг байсан тухай тэмдэглэжээ. Тухайлбал Оросын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов (Повествование об ойратском Галдане Бошгот-хане. Новосиб. 1980) мөн Бянбын Ренчин гуайн “Ану” зохиолд багадаа бие биеээ мэдэхээр үл барам хайр сэтгэлтэй байсан бөгөөд дөрвөн Ойрадын өвгөн ханыг бие барахад оронд нь хүү Сэнгээг хан ширээнд залж Галданг түвдэд шавилан суулгахаар явуулсан тул Шашин номын хүн эхнэр авахгүй журмын дагуу эхлээд Сэнгийн хатан болсон гэж бичжээ.

Галдан Бошогт хааны хатан Ану түүний нэгэн насны хань, гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг дайчин нөхөр нь болж явжээ.

1674 онд өвөг эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяа хүмүүсээ хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж эцэст нь бут цохигдсон байна. Галдан Бошигтын цэрэг нь хохирол амсаж Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан Бошогт хааны дэргэд байна дайн тулааны хүнд бэрхийг хамт туулж явжээ. Галдан Манж Чин улсд эзлэгдэн өвөр ар монголоо буцааж авахын тулд Чин улстай дайсан билээ. Гэвч Галдангийн цэрэг олон жилийн дайнд зүдэрсэн тул “Олгой нуурын” болон “Улаанбудангийн” тулалдаанд хүч нь улам суларсаар халхын гүн рүү жолоо залжээ.

Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаан түмэн цэрэг хөдөлгөн эцсийн том тулалдаан Туул голын орчим, Тэрэлжийн “Зуун мод” гэдэг газар 1696 онд болжээ. Энэ тулалдаанд ч Ану хатан Галдан бошогттой мөр зэрэгцэн байлдаж эрхий хуруугаа эвэрштэл нум татсан байсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ.

Чин улсын цэрэг тоогоор олон бөгөөд бэлтгэл сайтай, Ойрадын цэрэг ч дайнд хатуужин, шалгарсан хүч тэнцүү, хоёр тал буу галт зэвсэг бүхий тул ихэд шаргуу байлдаж, өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлджээ. Ану хатан Галдан бошогт хааны хамт эрэлхэгээр тулалдан манж цэргийн хүрээг сэтэлж зам гаргахаар тэмцэлдэж яваад эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсэдсэн ажээ. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25-р дэвтэрт: “Харвах зэв хур бороо мэт... Миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн...Галдан 40-50 хүн авч гарсан хэмээн сонсов” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
narankhuu (зочин)

Anu hatnii tuhai oshoo delgerengvi bichij ogooch bas tuunii ur udam bolon owog deedsiinh ni talaaar bas bichij ogoooch pls :D

tutu (зочин)

galdan boshogt anu hatan 2 iin ur udmiin talaar delegrengui oruulj uguuch pls74

Bilguun (зочин)

buren eheer ni taviad ogooch pls

yumaa (зочин)

eh orniihoo tuluu temtsej bsan 2 emegtei bdag tuunii negen zuun gariin haan galdan boshgotiin hatan anu. anu hatanaar baharhaj omogshij yvdag aa

Ariukaa (зочин)

Buren eheer ni tawiad uguuch

снайпер (зочин)

зохиолын уншиж байна,түүхийн зөвлөх нь юу хийсэн юм,шүүдэрцэцэгт зөвөлхөд,баруун монголчууд нохойндоо цагаадай нэр өгөх нь байтугай,цагаан гэдэг үгийг хэргэлхээсээ цээрлэж гялаан ,бор,цэгээн гэх мэт үгээр аль болох орлуулж ирсэн хүмүүс шүү? хааныхаа нэрийг хүндэтгэх үүднээс шүүдээ,баруун монголын ард түмний дунд ядаж 1 2 сар амидараад үзсэн бол зохиол чинь нэлээн амь орох байждээ л гэх байна

eorko (зочин)

buren erheer ni taviad uguuch

togoo (зочин)

guistet tavival bur iluu nuhasttai oilgoh yum shig bna aa gehde ynshij uzehd goe bna aa

odko_odnoo (зочин)

iluu delgerengui bijj uguuj

MUUGII (зочин)

anu hatan hzee torsiin benheleed ogooch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)